Монгол СТАРТАПУУДЫН зураглал 2020 | START

Монгол СТАРТАПУУДЫН зураглал 2020 | START

  • 2020-06-04 14:48

Монгол СТАРТАПУУДЫН зураглал 2020| START

 

Стартап гэх нэрээсээ авахуулаад сүүлийн 4 жилийн хугацаанд Монгол улсад багагүй хөдөлгөөн өрнөж, өнөөг хүртэл салбар, байгууллага бүр энтрепренёршипын тухай ярьдаг болсон цаг үе. Ялангуяа 2017–2018 онд стартапууд идэвхтэй гарч ирсэн буюу iHotel, Erxes inc, Lendmn СallPro гэх мэт технологийн стартапууд тэргүүлсэн жилүүд байв.

2019–2020 мөн дутахааргүй идэвхтэй жил байсан буюу хамгийн сүүлд боловсролын салбарт хүч түрэн “Tomyo” стартап нээлтээ хийсэн бол даатгалын салбарт “Insur”, “Ovoo” стартап Kickstarter дээр амжилттай мөнгө босгож, олон хүний талархлыг хүлээж, бизнес моделио амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Стартапыг яагаад бизнес гэж нэрлээгүй вэ? Энтрепренёрыг зүгээр бизнес эрхлэгч гэж болоогүй юм уу гэж их асуудаг.

“Стартап нь хэрэглэгчид зөвхөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ өгдөггүй. Тэд хэрэглэгчийн амьдралыг сайжруулж чаддаг” гэх энэ өгүүлбэр нь стартапуудыг хийж буй зүйлийн гол утга санааг илтгэдэг. Яагаад өөрөөр нэрлэж тусдаа авч үзэж байгааг учир нь тэдний үйлдэл, бизнесийг хийх болсон гол шалтгаан, ажлын өвөрмөц арга барил, нийгэмд үзүүлж буй үр нөлөө нь өөр байдагтай холбоотой.

2000–2017 оны хооронд АНУ-д л гэхэд стартапууд дангаараа 8.6 сая буюу уламжлалт компаниудаас хоёр дахин илүү ажлын байр бий болгож чадсан тоо баримт байдаг.

Стартапуудын хамгийн сайн хийж чаддаг 5 зүйл:

Дэвшилтэт технологи авчирч чаддаг.

Шинэ зах зээл нээдэг.

Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр (дараагийн) түвшинд авчирдаг.

Ажил байрыг нэмэгдүүлдэг.

Бүс нутагтаа нөлөө үзүүлж чаддаг.

Манай улсын стартап орчин нь бусад орны адилаар туулах зүйлээ туулан хөгжиж буй бөгөөд салбар бүрт өөрийн гэсэн өнгө төрх, шийдлийн хамт гарч ирж байгааг бид бүхэн өдөр тутамдаа харж байгаа билээ.

Ингээд та бүхэнд @START байгууллагын зүгээс Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй стартапуудыг газрын зураг хэлбэрээр харуулахыг зорьж, энэ удаа илүү технологийн стартапуудыг онцоллоо. Мэдээж энэхүү зурагт ороогүй маш олон стартап байгаа бөгөөд уг зураглалыг улам сайжруулан та бүхэндээ хүргэсээр байх болно.

(Энэхүү зураглалд корпорацийн шинэ бараа бүтээгдэхүүн үйлчилгээ орсон байгаа бөгөөд технологиор дамжуулан хэрэглэгчид хүрч байгаа гэдэг талаас нь оруулав. Мөн зураглал нь ямарваа нэгэн өрсөлдөөн, эрэмблэл агуулаагүй болно)

Дашрамд хэлэхэд 2016 онд гаргаж байсан зурагтай харьцуулахад маш олон стартап нэмэгдэж, нийгэмдээ эерэг зүйлсийг бодитоор бий болгож байгааг дуулгахад таатай байна.

START нь стартапуудыг хурдасгаж, корпорацын инновац бий болгодог компани бөгөөд бид бизнес эрхлэгчидтэй уулзаж санал санаачлага, хамтын ажиллагаа бий болгохдоо үргэлж таатай байх болно. Та бүхэн манай фэйсбүүкийг хуудсыг дагаж өдөр тутмын мэдээллийг аваарай.

Хэрэв таны стартап буруу ангилалд байвал бидэнд мэдэгдээрэй.

Бидэнтэй холбогдох: 80002662

Best,

Purevsuren Byambasuren CEO of START Company

@purevsurenby

Төлбөрийн мэдээлэл

Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны бүртгэл баталгаажих болно.

Үйлчилгээний нөхцөл

Таны төлбөр төлөгдсөнөөс 3 цагийн дотор манай байгууллагаас тантай холбогдож сургалтад суух зааварчилгааг өгөх болно.