СТАРТ компани шинэ үйлчилгээгээ танилцуулж байна

СТАРТ компани шинэ үйлчилгээгээ танилцуулж байна

  • 2020-04-21 17:25

СТАРТ компани шинэ үйлчилгээгээ танилцуулж байна

Компанийг үйлчилгээний цар хүрээ, ажиллах хүч, хамрах хүрээ зэргээр стартап, бичил болон жижиг, дунд үйлдвэрлэл, корпораци гэх мэт олон төрөлд ангилдаг. Гэсэн хэдий ч, эдгээр нь бүгд өнөөгийн бизнесийн шинэ, содон аргачлалаас цаг алдалгүй суралцан, өөрсдийн хэв маягаар инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг эрэлхийлэн, нэвтрүүлэн ажиллаж байна.

Орчин үеийн бизнесийн эрэлтэт олон аргачлалын нэг нь яах аргагүй Стартап Менежмент юм. Тус аргачлалыг бизнесийн цар хүрээ жижиг, том байх эсэх хамааралгүйгээр бүхий л салбарт нэвтрүүлэн, амжилттай хэрэгжүүлж байна. Үүнийг өөрийн ажиллаж буй салбарт нэвтрүүлж байсан практик туршлагатай, онол, мэдлэгийг хуримтлуулан өсөн дэвшсээр буй хүмүүстэй холбох зорилготой “Ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ”-г СТАРТ компани танилцуулж байна.

Энэ бол олон улсад нэр хүндтэй, туршлагатай менторууд танд ганцаарчлан өөрийн салбар, ур чадварын тухай зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна орчин үеийн бизнесийн хэв маяг, онцлогийн тухай зөвлөх, дэмжих, туслах зорилготой үйлчилгээ юм.

Тус үйлчилгээ гурван боломж олгох зорилготой.

  • Та САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС СУРАЛЦАХ БОЛНО
  • Та ХААНААС Ч, ХЭЗЭЭ Ч СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ
  • Энэ бол ӨӨРИЙГӨӨ АХИУЛАХ, ДАРААГИЙН ШАТАНД ГАРАХ хамгийн ДӨТ ЗАМ байх болно.

Эхний ээлжинд, бид Techstars компанийн “Улс орны экосистем хөгжүүлэлт” салбарын захирал Д.Бат-Октябрь, СТАРТ Глобал компанийн Гүйцэтгэх Захирал Б.Золбоо, “Promotion Craft” компанийн үүсгэн байгуулагч, Sprint Master, Full-Stack Designer Э.Цогт болон СТАРТ Монгол компанийн Гүйцэтгэх Захирал Б.Пүрэвсүрэн нарыг урин оролцуулж байна. Та манай www.startco.mn вэб хөтчөөр дамжин өөрийн хүссэн ментортой, тодорхой хугацаагаар цаг аван, зөвлөгөө, тусламж, мэдээ мэдээлэл авах боломжтой юм. Энд, хэдхэн хором л хангалттай бөгөөд доор зааварчилгааг хүргэж байна.

Эхний алхам: НЭВТРЭХ

Хоёрдугаар алхам: СУРГАЛТАА СОНГОХ

Гуравдугаар алхам: МЭДЭЭЛЛЭЭ БӨГЛӨХ

 

Дөрөвдүгээр алхам: ТӨЛБӨР ТӨЛӨХ

Төлбөрийн мэдээлэл баталгаажсаны дараа бид тантай холбогдон, ментортой цаг тохирох юм.

Мөн СТАРТ компанийн веб хуудсанд одоогоор “Ганцаарчилсан зөвлөх үйлчилгээ”, “Онлайн сургалт” гэх сургалт үйлчилгээнээс гадна бидний блог бичвэрүүд байршиж байна. Цаашид, цаг үе бүрт хэрэгтэй, шинэлэг мэдээлэл, сургалт зэргийг эндээс авах боломжтой юм.

“Онлайн сургалт” бол тухайн цаг үед хэрэгцээт сэдвээр олон улсад үнэлэгдсэн ментор, бизнесийн шинжээч 2–3 цагийн сургалтыг цахим хэлбэрээр явуулах юм. Энэ долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 23-ны өдөр “Growth Marketing” сэдвээр СТАРТ Малайз компанийн үүсгэн байгуулагч Feng Lin сургалт орох бол ирэх долоо хоногт буюу дөрөвдүгээр сарын 30-ны өдөр манай улсын нэрт энтрепренёрүүдийн нэг Д.Бат-Октябрь сургалтаа хүргэхээр төлөвлөж байна.

Төлбөрийн мэдээлэл

Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны бүртгэл баталгаажих болно.

Үйлчилгээний нөхцөл

Таны төлбөр төлөгдсөнөөс 3 цагийн дотор манай байгууллагаас тантай холбогдож сургалтад суух зааварчилгааг өгөх болно.