IPO хийж буй “Гарааны бизнест” хөрөнгө оруулахдаа анхаарах 3 зүйл

IPO хийж буй “Гарааны бизнест” хөрөнгө оруулахдаа анхаарах 3 зүйл

  • 2020-04-10 17:34
Гарааны бизнес тэр дундаа IPO хийж буй гарааны бизнест хөрөнгө оруулах нь маш өвөрмөц, эгзэгтэй, анхаарал их шаардсан хөрөнгө оруулалт. IPO хийж байгаа гарааны бизнест хөрөнгө оруулахдаа анхаарах чухал 3 зүйл байдаг. Монголд Гарааны бизнесүүд яагаад IPO хийж байгааг ойлгох Олон улсын зах зээл дээр гарааны бизнесүүд ханасан өсөлтийн төвшиндөө хүрсэн үедээ IPO хийж хөрөнгө оруулалтаа татдаг. Энэ нь нэг талаараа манай компани үүнээс хойш гарааны бизнес биш болсноо тунхаглаж байгаа гэсэн үг юм. Харин Монголд IPO хийнэ гэдэг өөр асуудал. IPO хийх түвшинд хүрсэн амжилттай явж байгаа гарааны бизнесүүдийн хувьд тэд эцсийн хөрөнгө оруулалтаа биш харин 3 дахь ээлжийн хөрөнгө оруулалтаа татаж өсөлтөө хурдасгахсанхүүжилтээ босгож байна гэсэн үг. Тэгэхээр Монгол IPO хийж байгаа гарааны бизнесүүд IPO хийснийхээ дараа ч гарааны бизнес хэвээрээ үлддэг. Үүсгэн байгуулагчийн чадвар Гарааны бизнест хөрөнгө оруулна гэдэг бол тухайн бизнесийг авч явж байгаа үүсгэн байгуулагчид хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Иймд үүсгэн байгуулагчийн алсын хараа, чадвар, өмнөх туршлага маш чухал. Уламжлалт бизнесийн хувьд тухайн компанийг тогтсон систем, арга барил тогтвортой байлгадаг. Харин гарааны бизнест ийм тогтсон систем бүрэлдээгүй байдаг учраас өсөлт нь үүсгэн байгуулагчийн ур чадвар дээр тулгуурладаг. Мөн Монголд IPO хийж байгаа компаниудын үүсгэн байгуулагчдыг бизнесээс нь тусгайлан авч судлах нь чухал. Бизнес загвар нь хэд дахин үржигдэх боломжтой юу? Шинээр эхэлж байгаа бизнес болгоныг л гарааны бизнес гэж ойлгож болно. Гэхдээ тэдгээр гарааны бизнесүүдийг “Стартап” болгож байгаа нэг онцлог нь тэдний бизнесийн цар хүрээ нь хэд дахин үржүүлэгдэх боломжтойд оршино. Хөрөнгө оруулагч та санхүүжилт өгснөөрөө энэ боломжийг түргэсгэж байгаа хэрэг юм. Базаад хэлэхэд 2017 оноос хойш Монголд олон гарааны бизнесүүд IPO хийсээр байна. Тэдгээр IPO хийсэн компаниуд огцом өсөлтийн шатандаа явж байгаа гарааны бизнесүүд учраас тэдний үүсгэн байгуулагч, бизнес загварыг сайтар судалж ажигласны үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргаарай.

Төлбөрийн мэдээлэл

Та төлбөрөө 100% шилжүүлснээр таны бүртгэл баталгаажих болно.

Үйлчилгээний нөхцөл

Таны төлбөр төлөгдсөнөөс 3 цагийн дотор манай байгууллагаас тантай холбогдож сургалтад суух зааварчилгааг өгөх болно.